Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Сөүлийн ой төгөл” нээгдлээ

2013-09-10 00:00:00
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болон экологийн бохирдлыг бууруулах зорилготой “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн  55 га талбайд эхний  бүтээн байгуулалтын ажил хийгдээд байгаа билээ. Тус хүрээлэн нь  гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхижүүлж,  нийслэлтэй ах дүү хотууд болон олон улсын байгууллага, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага,  иргэдтэй хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ болж, өнөөдөр “Сөүлийн ой төгөл”-ийг тус хүрээлэнд нээлээ.