Ажлын хэсэг байгуулах тухай

2021-01-14 09:00:58

2021 оны 01 сарын 14-ний өдөр                                          Дугаар А/07                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.”б”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Сити баз консалтинг” ХХК-ийн хооронд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

       

        2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан гэрээний биелэлтийг дүгнэх, бусад арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Х.Гантулга/-т даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР