Тролейбусны бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих боломжтой

2013-08-27 00:00:00
Шинэ хичээлийн жил, авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу энэ сарын 24-ний өдрөөс эхлэн 31-ний өдрийн өглөөний 07.00 цагаас 21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийн дугаарын түр хязгаарлалт үйлчлэхээр болсон. Энэхүү хязгаарлалттай холбогдуулан энэ сарын 31-нийг дуустал иргэд  тролейбусны бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих боломжтой юм.