Доржийн гудамжийг өнөөдрөөс эхлэн 14 хоног хаана

2013-08-16 00:00:00
Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг "Беринг" ХХК өргөтгөн шинэчилж байна. Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн турш хуваарийн дагуу зам хаахаар Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай тус тус зөвшилцөн өнөөдрөөс эхлэн хааж, зам барилгын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр боллоо.
8 сарын 16 - 8 сарын 21 - Монелийн уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 400 метр замыг хааж, бохир усны шугамыг шинэчлэн, замын хучилтыг хийж нээнэ.
8 сарын 21 - 8 сарын 24 - Сэлэнгэ зочид буудлын баруун талын гарцнаас Хил хамгаалах албаны уулзвар хүртэл 210 метр зам хааж, борооны ус зайлуулах шугам, цементээр бэхжүүлсэн суурь, замын хучилтын ажил хийж нээнэ.
8 сарын 24 - 8 сарын 29 - Хил хамгаалах албаны уулзвараас Маахуур толгойн уулзвар хүртэл 740 метр зам хааж, цэвэр усны шугам татаад цементээр бэхжүүлсэн суурийн ажил, замын хучилтын ажлыг хийж нээнэ. Иймд дээрх хуваарийг харгалзан замын хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Автозамын газраас анхаарууллаа гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.