Хотын захиргааны шинэ цогцолборыг барих аж ахуйн нэгж шалгарлаа

2013-08-16 00:00:00
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хотын захиргааны шинэ цогцолборыг СХД-ийн 6-р хороо,  Ханын материалын орчим  9 га газарт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн билээ. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд нийт 50 000 квм автозам, 125 000квм ногоон байгууламж хийхээр төлөвлөөд байгаа юм. Хотын захиргааны шинэ цогцолбор барих аж ахуйн нэгжийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу сонгон шалгаруулсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр  “Халла гонсол” ХХК  шалгарчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.