Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2013-08-01 00:00:00
1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамжийг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Төрийн үйлчилгээг онлайн болгох техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах" ажил байна. 
 
3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 
·  Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар
·  Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
· Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар /
· Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт/
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
 
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхарт, 1011 тоот, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, мэргэжилтэн Ч.Төрбат, утас 75757805, 96003500