Зүүн 4 замын уулзвараас сансарын туннель хүртэлх замыг хаана

2013-07-29 00:00:00
Зүүн 4 замын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх 0.9 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг УБЗЗАК гүйцэтгэж байгаа бөгөөд Зүүн 4 замаас Сансарын туннель хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг өнөө орой 22 цагт бүрэн хаахаар боллоо. Энэ хэсгийн замын хөдөлгөөнийг 3 хоног хааж, хучилтын ажлыг гүйцэтгээд 8 сарын 01-нд нээнэ. Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг 8 сарын 01-нд хааж, 05-ны өдөр нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.