Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ

2013-07-18 00:00:00
 Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу "Зоос гоёл"-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ байршлаар нь зорьж очих буюу 7575-7804, 7575-7810 утсаар харилцах боломжтой юм. Харин хаяг байршил хэрхэн солигдож байгаа талаар лавлах шаардлагатай бол 9929-8656 утсаар хандана уу гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.