Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт явагдаж байна

2013-07-18 00:00:00
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэглэгчдийг чадавхиар дэмжих үүднээс Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтыг явуулах эрх бүхий сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтыг "Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо" төрийн бус байгууллагатай хамтран, 07 сарын 17-оос эхлүүлж, нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл, нийслэлийн Боловсролын газар,  нийслэлийн Замын цагдаагийн газар, Улаанбаатар сан ОНӨААТҮГ, НИТХурлаас томилсон иргэд, дүүргүүдийн худалдан авах албаны төлөөллийг оролцуулж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.