Малчдад мэргэжлийн үнэмлэх гардуулна

2013-07-04 00:00:00
Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газраас санаачлан “Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 2013 оны 7 сарын 5-ны өдөр Хангарьд ордны 14 давхарт хийхээр боллоо. Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсны дагуу Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 80%-ийг дотоодын бүтээгдэхүүнээр хангах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.Зөвлөгөөнөөр “Сүүний үхрийн эрчимжсэн загвар ферм байгуулах”, “Фермер эрхлэгчдийг хөнгөлтэй зээлд хамруулж,  зээлийн сан бүрдүүлэх”, “Махны чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуй байгуулах болон Малын бүртгэл мэдээллийн санг бий болгох”, “Хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих нь” зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Зөвөлгөөнд эрчимжсэн чиглэлээр мал аж ахуйг хөгжүүлж байгаа фермерүүд,аж ахуйн нэгж,мал аж ахуй эрхлэгч,  иргэд оролцож, тулгамдаж байгааасуудлуудаараа санал бодлоо солилцоно. Зөвлөгөөнд ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаны удирдлагууд оролцож, аж ахуйгаасаа амьжиргааныхаа өртгийн 50-иас дээш хувийг олж байгаа малчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах юм гэж Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ