Налайх дүүргийн 2-р хорооны 35-39 дүгээр байрнуудын кварталын автозамын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

2013-07-03 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

      Огноо: 2013 оны 06–р сарын 25–ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн 2-р хорооны 35-39 дүгээр байрнуудын кварталын автозамын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2013/А-04 
 
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн 2-р хорооны 35-39 дүгээр байрнуудын кварталын автозамын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно.
 
       Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.
       Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын  хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
 
Тендерийн хамт 2,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2013 оны 07–р сарын 26–ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 07–р сарын26 –ны өдрийн, 10 цаг 40 минутанд Худалдан авах ажиллагааны албанд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх: тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 
 
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Найрамдлын гудамж,
Засаг Даргын Тамгын Газар,2 давхар, 215 тоот өрөө,
Худалдан авах ажиллагааны алба.
 Утас:70232788, 99864117