“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо

2019-11-04 09:13:08

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд "Хотын соёлд манлайлцгаая" оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд I LOVE UB мэтгэлцээний тэмцээнийг хөтөлбөрийн оролцогчдын дунд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулж дууслаа.

Тус тэмцээн нь:

  1. Хотын соёлыг төлөвшүүлэхэд зөрчлийн тухай хуулиас илүү хувь хүний ёс суртахууны байдал нөлөөлнө.
  2. Зам тээврийн түгжрэлийг бууруулах хамгийн зөв арга нь дугаарын хязгаарлалт мөн.
  3. Нийгэм нь ядуучуудаа халамжлах нь зөв.
  4. Соёлгүй иргэдийг торгохоос илүү жигших нь зөв.
  5. Соёлын давалгааг залуучуудаас илүү төр бий болгож чадна шийдлүүдийн хүрээнд явагдаж аваргаа шалгарууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд  оюутан залуусын ололцоог нэмэгдүүлэх, нийгэмд хотын соёлыг таниулан сурталчилж, төсөл хэрэгжүүлэх замаар хотын соёлыг төлөвшүүлэх нөлөөлөх зорилготой бөгөөд аваргын төлөө багууд“Хотын соёлыг төлөвшүүлэхэд зөрчлийн тухай хуулиас илүү хувь хүний ёс суртахууны байдал нөлөөлнө” гэх шийдлийн дор мэтгэлцэж Соёл Урлагийн Их Сургуулийн баг тэргүүн байр, Монгол Улсын Их Сургуулийн баг дэд байр, Анагаахын Шинжлэх ухааны Их Сургуулийн баг гутгаар байр тус тус эзэлжээ.