МЭДЭГДЭЛ

2019-10-31 16:29:44

Усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулан, усны нөөцийн хомсдол, бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандартын хэрэгжилтийг хангах үүргээ биелүүлэхийг төвлөрсөн бус ус хангамжаар хангагч хуулийн этгээдүүдэд мэдэгдэж байна.

Усны холбогдолтой эрх зүйн баримт бичгүүдтэй дараах холбоосоор нэвтрэн танилцах боломжтой.

environment.ub.gov.mn/post/597

 

Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар