“Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэн зохион байгуулагдана

2019-10-25 13:10:56

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд аравдугаар сарын 28-ны өдрийн 1000-1600 цагт Монголчуудын хот, суурин, Нийслэл хотын түүх болон бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачдын хувь нэмрийг оруулах, санал солилцох, судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, эх сурвалж, архивын баримтын үзэсгэлэн гаргах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнөөгийн бүтээн байгуулалт, хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэгчээр оролцох бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид, академич цолтой гурав, профессор цолтой зургаа, дэд профессор цолтой дөрөв, доктор /Ph.D/ 18 оролцогч оролцож, илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлнэ.

Тус эрдэм шинжилгээний хурлыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хурлын хамт архивын баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн гарна.

 

Эрдэм шинжилгээний хуралд оролцогч байгууллагууд:

  1. ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн
  2. ШУА-ийн Археологийн хүрээлэн
  3. ШУА-ийн Философи, Социологийн эрхийн хүрээлэн
  4. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
  5. ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн
  6. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
  7. Архивын Ерөнхий газар
  8. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
  9. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн
  10. Нийслэлийн Архивын газар
  11. Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар
  12. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар
  13. Улаанбаатар хотын музей
  14. Монгол Улсын Их Сургууль
  15. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  16. Улаанбаатар Их Сургууль
  17. Барилга Архитектур корпораци
  18. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийд

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР