Тухайн компанитайгаа зохицож чадвал газраа хоёр байраар сольж ч болно

2013-06-21 00:00:00
Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэдийнэ гараанаас гарсан. Өмнө хэрэгжиж байгаагүй энэхүү томоохон төсөл бодим ажил хэрэг болсноор нийслэлийн хамгийн хүнд асуудал болох агаарын бохирдлыг 30 хувиар, хөрсний бохирдлыг мөн тодорхой хэмжээгээр бууруулна. Орчин үеийн томоохон хотуудын энд Улаанбаатарыг хүргэх энэхүү төсл өөс иргэд ихээхэн үр дүн хүлээж, итгэл найдвар тавьж буй. Тиймээс “Өнөөдөр” сонины энэ удаагийн “Редакцын уулзалт”-аар гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцав. Бид ярилцлагадаа нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Ерөнхий төлөвлөгөөний газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Б.Цэрэнбалжид, Сонгинохайрхан дүүргийн VI хороонд төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон “Хера холдинг” компанийн төслийн удирдагч Б.Эрдэнэбилэг болон тус дүүргийн X хорооны иргэн Г.Цэдэн-Иш нарыг урьж оролцуулсан юм.
-Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүрэгт шавь тавьсантай нийлээд дөрвөн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд байгаа. Энэ ажлын явц ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?
С.О: -Дахин төлөвлөлтийн ажлыг зоригтой эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, орон сууцжуулах, утааг бууруулах, хөрс усны бохирдлыг багасгах гэсэн цогц арга хэмжээг тусгасан байдаг. Нэгдүгээр сард ИТХаараа иргэдийн санал болгосон, боломжтой гэсэн 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу иргэдийн оролцоотой, хувийн хэвшлийн дэмжлэгтэй, төрийн туслалцаатайгаар цоо шинэ том ажлыг бид эхлүүлээд явж байна. Нэгд үгээр сарын 31-нд байршлуудаа тогтоогоод, хоёрдугаар сарын сүүлчээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмаа батлаад, нээлттэй сонгон шалгаруулалтыг хувийн хэвшлийнхний дунд зарласан. 60-аад аж ахуйн нэгж, байгууллага саналаа ирүүлсэн. Үүнээс 10 байршилд 18 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулсан. Дахиад нэмж сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай хоёр байршил байгаа нь Сонгинохайрхан дүүргийн 10, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо. Найман аж ахуйн нэгж, байгууллага зургадугаар сарын эхээр батламжаа авсан. Энэ байгууллагууд газраа чөлөөлөөд, бодитоор ажлаа эхлээд явж байна. Хамгийн сайн ажиллаж байгаа компани нь “Баганат өргөө”. 42 нэгж талбар буюу 42 хашааг чөлөөл өөд, барилга барих ажлаа эхлүүлсэн. “Гангар инвест” компани 20 гаруй нэгж талбарыг чөлөөлж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороонд “Асар өргөө”, “Буурал Сутай” компанийн түншлэл одоогоос 17 хоногийн өмнө ажлаа эхлүүлж сууриа тавьсан. “Хера холдинг” компани Сонгинохайрхан дүүрэгт мягмар гаригт ажлаа эхлүүллээ. Ер нь энэ аж ахуйн нэгжүүд амаргүй давааг давж яваа. Өөрийнхөө хөр өнг өөр дэнчин тавиад, иргэдийн санаатай, санамсаргүй янз бүрийн тулгаралтыг даван туулж, хотынхоо бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж үүддээ энэ дашрамд талархал илэрхийлэх нь зүйтэй байх.
-Дахин төлөвлөлттэй зэрэгц үүлээд дэд бүтцийн ажлыг давхар хийгээд явах уу?
С.О: -Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 118 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудад дэд бүтэц бий болгох ажлыг Хөгжлийн банкаар дамжуулан бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Дахин төлөвлөсөн байршлуудыг инженерийн шугам сүлжээнд холбоход 85.7 тэрбум төгр өг зарцуулна. Баянз үрх дүүрэгт ажил эхэлсэн. Бусад байршилд ч инженерийн шугам сүлжээ байгуулах ажил зэрэгцэж явна. Гэр хорооллын дахин төл өвлөлтийн журамд инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг төрөөс шийдвэрлэж өгнө гэж заасан. Улаанбаатар хотын 12 хороололд инженерийн шугам сүлжээ байгуулахад нийт 200 гаруй тэрбум төгрөг шийдвэрлэснээс 85.7 тэрбум нь зөвхөн дахин төл өвл өлт хийх гэр хороололд зарцуулагдана. Энэ ажлыг компаниудын тусгай зөвшөөрөл, туршлага зэргийг нь харгалзан шууд гэрээгээр гүйцэтгүүлэх юм.
-2014 оны эхний улирал гэхэд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн байх вэ? Энэ төсөл маань бүрэн утгаараа хэзээ хэрэгжиж дуусах билээ?
С.О: -Зургаан жилийн хугацаанд дуусгана гэсэн тооцоо бий. Эхний ажлууд зөвхөн энэ 12 байршлаар зогсчихгүй шүү дээ. Аж ахуйн нэгжүүд маань дор хаяж 3-5 барилга эхлүүлж, газар шорооны болон барилга угсралтын ажлаа хийж байна. Эхний байрууд 2014 оны зургадугаар сараас ашиглалтад орно. Газраа чөлөөлж, орон сууцанд оръё гэж гэрээ байгуулсан иргэдийг компаниуд өөрсдийн хөрөнг өөр түрээсийн байшинд суулгаж байгаа. Зарим компани өөрийн байрандаа нүүлгэн шилж үүлж байна. Иргэдийн өмнөөс түрээсийн мөнгө төлөөд, барилга угсралтын ажил явуулж байгаа болохоор аль аль талаасаа шахагдаж, энэ ажил эрчимтэй явах нь тодорхой. Иргэдийн хүлээлт их байгаа.
-Барилгын компаниудад ямар асуудал тулгарч байна вэ. Сая орлогч дарга та бүхнийг нэлээд эрсдэл хүлээж байгаа гэж цухуйлгалаа?
Б.Э: -Юуны түр үүнд улс орны хөгжилд хувь нэмэр оруулж, энэ том бүтээн байгуулалтыг зоригтойгоор санаачлан эхлүүлээд, эрчимтэй явж байгаа төслийн удирдах хороо, нийслэлийн удирдлагууд, Гэр хорооллын хөгжлийн газар болон Ерөнхий төлөвлөгөөний газрынханд баярласнаа хэлмээр байна. Манай “Хера холдинг” компани гурван үе шаттай төсөлд шалгараад, зургадугаар сарын эхээр батламжаа авч, Сонгинохайрхан дүүргийн VI хороонд эхний барилгаа барих гэж байна. Тулгарч буй бэрхшээл гэвэл мэдээж ийм том бүтээн байгуулалт хийж байсан түүх бидэнд байхгүй. Компаниуд, иргэдийн хувьд ч туршлага алга. Иргэдийн зүгээс ч хүлээлт өндөр байна. Агаарын бохирдлоос салахыг хүсэж байна. Өөрсдөө биш юм гэхэд үр хүүхдээ эрүүл саруул орчинд, ая тухтай амьдруулж, ус түлээнд явдаг цагаа сурч боловсроход нь зарцуулахыг хүсэлгүй яах вэ. Иргэдтэй хоёр талт гэрээ байгуулах явцад бэрхшээл гарч байсан. Тэр бүгдийг тоочвол маш их юм болно. Компани, иргэн хоёр хоорондоо зохицоод, аль аль нь сэтгэл ханамжтай байхаар бүх зүйл шийдэгдсэн.
-Компаниуд өөрсдөө бүх эрсдэлээ үүрч байгаа гэлээ. Хөр өнгийн эх үүсвэрээ танай компани яаж шийдсэн бэ?
Б.Э: -Манай компанийн хувьд эхний хэдэн орон сууцыг өөрийн хөрөнг өөр барьж, дараа дараагийн бүтээн байгуулалтдаа гаднын хөр өнгө оруулалтыг татах бодолтой байгаа. Мэдээж төр засгаас барилгын компаниудыг дэмжин олгож байгаа зээлд хамрагдахыг хүснэ. Тэр бол их дэмжлэг болно.
-Хэдэн айлыг түр оршин суух байранд шилжүүлэхээр гэрээ байгуулсан бэ?
Б.Э: -Одоогоор есөн айлын газрыг чөлөөлж, эхний барилгын ажлыг эхлүүлсэн. Айлууд хаана байр түрээслэхийг хүссэн тэр газарт нь байрлуулж, компаниас төлб өрийг нь төлж байгаа. Барилга ашиглалтад ортол ингэж явна. Иргэдэд ямар нэгэн дарамт байхг үй. Түрээсийн байрандаа ая тухтай амьдарч байгаад байр ашиглалтад орох үед түлхүүрээ авч, орон сууцандаа орно.
-Хоёр талынх нь айл газраа чөлөөлөөд, дундах нь зөвш өөрөхгүй тохиолдолд яах вэ?
Б.Э: -Зургадугаар хорооны иргэдийн 78 хувь нь зөвшөөрс өн. Үлдэх хувь нь олон жилийн хөдөлмөр өө шингээгээд барилга барьчихсан, хоёр давхар үйлчилгээний газартай, эсвэл том хашаатай айлууд байдаг. Гэхдээ энэ нь тийм ч боломжгүй зүйл биш л дээ. Бид том талбайтай хашаатай айлуудад арай илүү болзол тавьж байна.
-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны өндөр настан Цэдэн-Иш гуай манай уулзалтад оролцож байгаа. Та бүтээн байгуулалтын энэ ажилд ямар байр суурьтай байна вэ?
Г.Ц: -Дахин төлөвлөлтөд хамрагдъя гэсэн саналтай байгаа. Манай 10 дугаар хорооны 84 айлын сууц нийтийн эзэмшлийн газар байдаг нэрийдлээр оршин суугчдад нь газар байдаггүй. Үндсэндээ байшингийн доод талын газар нь тэр байшингийн мэдэлд байна гэсэн утгатай юм яриад байгаа. Тэнд анх ашиглалтад орсноос нь эхлээд 30-40 жил амьдарч байгаа хүм үүс бий. Би хувьчилж авч, өөрийнх өө нэр дээр болгох гэж хөөцөлдсөн л дөө. Кадастр нь гараагүй, нийтийн эзэмшлийн газар гэсэн. Манай хороонд дахин төлөвл өлт хийхээр болсон ч одоо хүртэл барилга барих компанийг сонгон шалгаруулааг үй байгаа юм биш үү. Тодруулмаар зүйл байна. Жишээ нь, манайх ам бүл долуулаа. Нэг хүнд 0.07 га газар эзэмш үүлнэ гээд байгаа. Манай хашаа жижиг л дээ. Гэхдээ газар, хашааны оронд долоон ам бүл багтаад унтах байр өгөх үү, үгүй юү. Эсвэл хоёр өрөөнд амьдарч байсан, тэр хэмжээгээр нь тооцож орон сууцанд оруулах юм уу. Би хажуу хашаандаа гэр бариад том хүүгээ суулгачихсан байгаа.
-Манай сонинд яг энэ асуудалтай холбоотойгоор иргэд хандсан. Нэг хашаанд 3-4 айл байтал нэг айлд нь л орон сууц өгнө гээд байгаа. Энэ асуудлыг барилгын компаниуд яаж шийдэж байгаа вэ. Хотоос шинэ суурьшлын бүсэд газар зааж өгөх үү?
Г.Ц: -Хорооны Засаг даргын хариултыг урьдаар хэлье. Өндөр настай хөгшин бид хоёрын нэр дээр тэр байшин байдаг. Гэтэл бид хоёр байранд орчихвол үр хүүхдүүдэд маань хотын хаана ч газар өмчлүүлнэ гэсэн. Тэр нь чухам хаана байгаа юм. Зэлүүд газар аваачих ч гээд байгаа юм уу. Сургууль, цэцэрлэг байх уу. Улаанбаатар хотын төвд ажил хийж байгаа хүмүүс хол газраас ажилдаа явах болох юм биш байгаа?
С.О: -Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байдаг арьс ширний ажилчдын 84 айлын орон сууцыг бид төлөвлөлтөд оруулсан. Иргэд нь дэмжсэн. Ойлголцлын зөрүү байх шиг байна. 10 дугаар хороонд сонгон шалгаруулалтыг дахин зарласан. Тэр бол угаасаа ажилчдын сууц хийгээд нийтийн эзэмшлийн сууц байсан. Эдэлбэр газар нь бага учраас онцлогтой. Хоёрдугаарт, иргэдийнх нь 75-аас дээш хувь нь хүлээн зөвшөөрч, газраа дахин төл өвлөлтөд оруулъя гэвэл журам дүрмийнхээ дагуу явна. Үгүй ээ, бид өөрийнхөө барьсан орон сууцандаа дэд бүтцийг нь оруулаад ирье, шугам сүлжээнийх нь газрыг өөрийнхөө гараас илүүчлээд гаргаад өгье гэвэл газраа дахин шинэчлэн зохион байгуулах л асуудал. Зарчим бол хоёр өөр шүү гэдгийг энд тодорхой тайлбарлаж хэлэх нь зөв байх. Улаанбаатар хотод иргэд 0.07 хүртэл га буюу 700 ам метр хүртэл газрыг нэг удаа өмчилж авах эрх нь хуулиар нээлттэй. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд судалгаа хийж үзээд ямар боломж байгааг тогтоож үзсэн. Эхний ээлжинд 52 байршлын 15.5 мянган га газрыг өмчл үүлж болно гэж тавдугаар сард ИТХ-аар шийдвэрлэсэн. Нэг талд нь дахин төлөвлөлт хийгээд, орон сууцжуулаад, дахиад нэг талд гэр хороолол үүсгэж болохг үй шүү дээ. Тийм учраас шинээр олгож байгаа 52 байршилд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахдаа төлөвлөлтийг нь хийгээд, шугам сүлжээ, дэд бүтцийнх нь эх үүсвэрийг бий болгож, сургууль, цэцэрлэгийг нь хүртэл барьж байгуулж, сонгодог утгаараа амины орон сууц бий болгох талаас нь анхаарч байна.
-Барилгын компани иргэдтэй гэрээ байгуулсан. Нэг газар дээр 3-4 айл амьдрах тохиолдол элбэг. Цэдэн-Иш гуайн хэлсэн шиг бусад айлыг нь яах вэ гэдэг асуудлыг танай компанид тавьсан байж таарна. Танайхан энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
Б.Э: -Бидний хувьд зөвхөн газар өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ хийх ёстой. Үүний дагуу ажилласан. Дээрх шиг ам бүл олуулаа, байраа салгаж авмаар байна гэсэн хүсэлт гарч байсан. Ийм тохиолдолд бид газрын хэмжээг нь харгалзан 30-80 ам метр талбай бүхий орон сууц санал болгосон. Зарим хүн хоёр байр болгож, салгаж авъя гэсэн. Бид энэ тал дээр уян хатан хандсан.
-Тэгэхээр яаж тохиролцсон гэсэн үг вэ?
С.О: -Ер нь аж ахуйн нэгж, иргэн хоёр өөрсдөө зохицож байгаа. Хотын захиргаа ямар нэгэн үнэ тогтоож өгөөгүй. Өгөхөөр л буруудаж байгаа юм. Тиймээс тодруулж хэлж байна. Аж ахуйн нэгж бол газар эзэмших, ашиглах эрхтэй тэр иргэнтэй л ярьж байгаа. Түүнээс биш хашаанд байгаа айл болгонтой яривал бүтэхгүй. “Хера холдинг”-ийн хувьд 700 ам метр талбай бүхий хашаанд хүүгийнхтэйгээ амьдардаг айл гурван өрөө байраар тохирохдоо нэг өрөө байр нэгийг, хоёр өрөө байр нэгийг авъя гэсэн тохиолдолд уян хатан хандсан гэсэн үг.
Б.Э: -Иргэдийг ямар нэгэн дарамтад оруулах, мөнгө нэмж төлүүлэх асуудал байхгүй. Тухайн 700 ам метр талбайд 80 ам метр талбай бүхий байраар гэрээ байгуулахдаа 50 ам метр талбайтай хоёр, 30 ам метр талбайтай нэг өрөө гэх мэтээр тохируулаад сонголт хийж болж байгаа юм.
-Газраа орон сууцаар солиход жишиг үнэ тогтоогоог үйгээс зарим хүн хямд, зарим нь өндөр үнээр газраа зарж байна гэсэн гомдол иргэд хэлж байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
Б.Э: -Ер нь тийм асуудал гарч байгаа. Мэдээж зам дагуу байршилтай, үйлчилгээ эрхэлдэг обьекттой хүмүүс өнд өр үнэ хэлэх тохиолдол гарч байсан. Манай компанийн зүгээс үйлчилгээ эрхэлдгээс бусад айлтай ижилхэн л гэрээ хийсэн. Яагаад гэвэл тухайн амьдарч байгаа ам метр талбай нь бүгд ижилхэн. Ерөнхийд өө газрын хэмжээ, үл хөдл өх байшингийн ам метрийн хэмжээг гаргасны үндсэн дээр байршил харгалзахгүй жигд гэрээ хийсэн. Харин зам дагуу, үйлчилгээ эрхэлдэг, дэлгүүр хоршоотой хүмүүст барих барилгынхаа үйлчилгээний талбайгаас өгөх байдлаар гэрээ байгуулсан.
Ш.Г: -Үнэлгээний хувьд зөвх өн гэр хороололд л тулгараад байгаа юм биш. Манай улсын тогтолцоонд дутагдал байгаа юм. Бүртгэлийн систем, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон татварын систем нь хоорондоо уялдааг үй. Энэ тогтолцоог шинэчлэхээс бидний хийж буй ажил хурдан байгаа учраас асуудал үүсээд байгаа юм. Гадаадад бол иргэн үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлье гэхэд мэргэжлийн байгууллагынхан үнэлээд өгдөг. Татвараа хүртэл тогтмол төлд өг. Бүх зүйл нь тодорхой. Манайд татвар төлд өг систем байхгүй учир эмх цэгц муутай байгаа юм. Харин энэ ажлын үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд учраа олж, үнэ тогтоох систем рүү орж байна. Тиймээс энэ тогтолцоог шинэчлэх ёстой гэж үзэж, нийслэлээс Ажлын хэсэг гаргаад үүсээд буй бүртгэл, газрын асуудлыг цэгцлэх талаар шийдэл хайж байгаа. Анх удаа хийж байгаа ажил учраас ийм асуудлууд үүсэх нь тодорхой байсан. Нөгөө талаар иргэдийн санаачилга, идэвх сайн байгаагаас ажил хурдан өрнөж, дэлхийд байхг үй богино хугацаанд гэрээ хэлэлцээр хийчихлээ шүү дээ. Гаднын орнуудад 10-20 жил дахин төлөвлөлтийг хийдэг гэж байгаа. Янз бүрийн захиргаадалтаар хийдэг ч улс орон байна. Үүнтэй харьцуулахад манайх үр дүн сайтай байгаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн зөв мэдээлэл өгч буй нь ажилд түлхэц болж байгаа юм. Манай иргэдийн хувьд харж, хазаж, барьж үзэж байж итгэдэг. Эхний барилга байшин босоод ирэхээр хүмүүсийн итгэл үнэмшил өөрчлөгдөнө. Тухайлбал, компаниуд зураг төслөө харуулаад ирэхээр юу хийх гээд байгааг ойлгоод, хандлага нь огт өөр болж байгаа.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл бол том бүтээн байгуулалт. Иргэд ч таатай хүлээн авч байгаа. Гэвч Засаг солигдоход бүтээн байгуулалтын ажлууд дагаад зогсдог тал бий. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл, магадгүй барилгын компанид хөр өнгө мөнгөний бэрхшээл үүсэж, ажил удааширвал яах вэ. Иргэд хэнд найдах ёстой вэ?
С.О: -Энэ шийдлүүд бүгдээрээ ИТХ-ын шийдвэр болж гарч байгаа. ИТХ-ын шийдвэрийг дурын хүн тэр болгон өөрчл өөд байх боломжгүй. Энэ утгаараа шийдвэр бол баталгаатай гэсэн үг. Хоёрдугаарт, аж ахуйн нэгж, иргэн хоёр хоорондоо зохицож энэ ажлыг явуулж байгаа. Хот зохицуулалтын үүрэг гүйцэтгэж буй. Тиймээс нэгэнт ажлаа эхлүүлсэн компани төслийг орхичихгүй байх. Нөгөө талаар газраа өгөөд төсөлд оролцсон иргэн хөшүүрэг болно. Тэгэхээр зоригтой эхл үүлээд, горимдоо нэг л орчихвол өөр өө явчих ажил. Би түрүүн хэлсэн. 40 гаруй аж ахуйн нэгж ирсэн гэж. Одоо ажиллая, дараагийн байршил хаана байх вэ гэсэн аж ахуйн нэгжүүд бас бий. Тэгэхээр энэ бол нэлээд өргөн хүрээтэй үйл явц болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Бид энэ 12 байршлын ажлаа жигдэлчихээд дараагийн 7-8 байршлыг зарлана. Тийм болохоор засаг солигдсоноор энэ том бүтээн байгуулалт, үйл явцыг зогсоочихно гэж эмзэглэхгүй байгаа. Иргэн хүн эрүүл аюулг үй орчинд амьдрах эрхтэй гэж Үндсэн хуульд заачихаад иргэний тэр эрх ашгийг хөсөрдүүлэх төр Монголын түүхэнд гарч ирэхгүй байх гэж ойлгож байна.
-Барилгын компаниуд маш том эрсдэл хүлээж, зориг гарган, урт хугацааны төсөл хэрэгжүүлэх гэж байна. Эрсдэлээ хэрхэн тооцсон бэ?
Б.Э: -Иргэн, аж ахуйн нэгж, хот гэсэн гурван талт гэрээ байгуулж байгаа. Энэ нь нэг талын баталгаа болно. Иргэдийн нүдний өмнө бид орон сууцаа барих тул бүх үйл явц, чанарыг оршин суугчид өөрсдөө хянах боломжтой. Хотоос ч хяналтаа тавих байх. Компаниудын хувьд эрсдэлг үй гэж шууд хэлэх аргагүй. Мэдээж тухайн орон сууцны моргейжийн зээл, төсөл хөтөлбөр өөс хамаарах байх. Гол хэлэх санаа бол компани сайн төлөвл өөд ажлаа эхэлбэл эрсдэл харьцангуй бага гэж бодож байна. Жишээ нь, эхний таван давхар байруудаа бариад зарим хэсгийг нь борлуулаад, дараагийн барилгаа эхлүүлэх гэх мэтээр зохицуулж болно. Тэгэхээр компанийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал болов уу гэж бодож байна.
Ш.Г: -Хэн эрсдэлтэй нь оргилуун дарс буудуулдаг гэдэг шиг энэ компаниудын өсөлт бойжилт, хөгжлийн хувьд түүхэн алхам болж байгаа юм. Энэ бүхнийг даваад гарсны дараа “Sony”, “Samsung” шиг үндэсний хэмжээний барилгын компаниуд болж гарч ирнэ. Үүнийг дагаад олон боломж өмнө нь нээгдэнэ. Тиймээс компаниудын ирээдүйг өөдр өгөөр харж байгаа.
-Өмнө нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд VII хороололд 300 айлын орон сууц барьсан. Тэр орон сууцуудыг хэрхэн ашиглах вэ. Одоогийн хотын удирдлагуудын ярьж буйгаар өмнө нь оруулсан айлуудыг зээлээ төлж чадаагүй гээд хөөг өөд гаргасан гэж байгаа. Энэ бүхнийг яаж зохицуулж байна вэ?
Ш.Г: -VII хороололд төсөл хэрэгжээд эхэлсэн. Дэд бүтцийн ажил хийгдэж байгаа. Нийслэлээс мөнгө зараад нэлээд хэмжээний газар чөлөөлсөн байсан. Гэхдээ энд байршилд үнэ тогтоосон нь буруу болсон. Эхний ээлжинд 100 мянган төгрөг гэхэд хүмүүс баяртай байсан. Тухайн үед 100 мянган төгрөг өөр үнэлүүлээд газраа зарахад аль ч байранд орон сууц авчих боломжтой байж. Гэтэл орон сууцны ам метр талбайн үнэ өссөн өөс заавал мөнгө нэмж төлөх шаардлага үүсэж, үүнийг дагаад сөрөг мэдээлл үүд гарсан. Энэ бүхнээс болоод үлдсэн хүм үүс нь үнэрхэж, одоо тус хорооллынхон газраа 500 мянгаас 1.5 саяар үнэлж байна. Түүнээс гадна хамтраад байшин барья гэсэн саналтай хүмүүс ч бий. Нийслэлийн зүгээс иргэдтэй уулзсан. Зарчмын хувьд бол нийлээд байшин барьж болно. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхээр оролцож буй компанийг шалгаруулж дуусаагүй байгаа. Төсөл хэрэгжүүлэгч бол толгой компани байх учраас компанитайгаа тохиролцох ёстой. Мөн бид тодорхой хугацаа зааж өгнө. Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ёстой. Тэгэхгүй бол сэтгэлийн хөд өлгөөнөөр бид ийм байшин барина гэчихээд мөнгөө босгож чадахгүй, нүх ухчихаад байгаад байвал хэцүү. Үүнээс эхлээд олон асуудал бий. Одоогоор “Асар өргөө” компани тодорхой байршил дээр шалгараад, гэрээ байгуулаад явж байгаа. VII хороолол бол хотын төв учраас сөрөг байдал үүсгэхгүйн тулд бид анхааралтай ажиллаж байгаа. Хоёрдугаар асуудал бол Гандан. Гандангийн иргэд компаниудыг хүлээж авааг үй. Тиймээс дахиад зарлана. Хотоос судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгч байна. Ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэдийн оролцоотой тухайн орчныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярина. Ганданд шугам татаж өгч болно. Гэхдээ хот, иргэн, гудамжныхан үүрэг хүлээнэ. Нэг гудамжаар зам гаргана, тэр замыг иргэд чөлөөлж өгч чадах уу. Чадахгүй гэвэл тэнд шугам татаж, зам тавих хэцүү. Тиймээс хариуцлагаа ухамсарлаад иргэдийг нэгдээч гэж байгаа. Бид айл бүрийн саналыг аваад явж байгаа даа.
С.О: -VII хороолол бол 215 га-д 10 гаруй мянган айлын орон сууц, үйлчилгээ, бизнесийн төвтэй, Ногоон нуур орчмоо тохижуулсан амралт, зугаалгын бүстэй төлөвлөлт хийгээд баталчихсан газар. Хятадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнг өөр инженерийн иж бүрэн шугам сүлжээг нь хийгээд, 1000 гаруй айлын орон сууц барих төсөл эхлээд хоёр дахь жилдээ явж байна. Одоогийн байдлаар 10 орчим орон сууцны ажил зэрэг эхэлчихээд байгаа. Энэ орон сууцууд баригдахаар ямар хэлбэрээр борлуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг Сангийн яам шийдэж өгнө. Гэхдээ бид VII хорооллоо дахин төлөвлөлтийн төсөлд хамруулаад “Асар өргөө”, “Заг”, “Бэрэн” компани талбаруудаа хувааж авсан. Хотын хөрөнгөөр өмнө нь хийсэн 300 айлын орон сууцыг энэ сарын 25 гэхэд Улсын комисс хүлээж аваад, ашиглалтад орох гэж байна. Эдгээр орон сууцыг нэг бол нүүлгэн шилжүүлэх түр орон сууц болгох, эсвэл ахмадуудаа түрээсийн хэлбэрээр суулгая гэж байгаа. Сая нэг ахмад Дамбадаржаад 150 мянган төгрөгөөр айлын хашаа түрээслээд сууж байна гэж ярьж байсан. Тэр хүн сарын 35-50 мянган төгрөгийн урсгал зардлаа төлөөд VII хороололд амьдраг л дээ. Тийм байдлаар шийдье гэж байгаа. VII хорооллыг энэ маягаар зохион байгуулсан бол аль эрт барилгажуулах боломж байсан. Механизм нь буруу байсан учраас хэрэгжилгүй удааширсан.
-Э.Бат-Үүл дарга анх гарч ирэхдээ гэр хорооллын иргэдийг хаустай болгоно гэж амласан. Иргэд ч гэсэн байшингаа цэвэр, бохир устай холбуулж, хашаандаа тохилог амьдарна гэж төсөөлж байсан. Гэтэл одоо орон сууцжуулах ажил болоод хувирлаа. Газраа чөлөөлөхгүй гээд байгаа иргэдийн зарим нь хаустай болох гээд эсэргүүцээд байгаа байж болох юм. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
С.О: -Бид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулъя, инженерийн шугам сүлжээнд холбоё л гэдэг том зорилтын хүрээнд хийж байгаа шүү дээ. Аж ахуйн нэгж үүдийг иргэдтэй уулзаад, 50 хувийн саналыг нь авбал төсөлд оролцуулах эсэхээ шийдье гэсэн. Компаниуд саналаа аваад ирсэн. Тэгвэл иргэдтэйгээ яриад аль хэсэгт нь амины, аль хэсэгт нь нийтийн орон сууц барих төлөвлөлтөө хийгээд ир гэсэн. Иргэдийн 75 хувь нь орон сууцыг нь дэмжье гэсэн. Хэрэв Гандангийн иргэд шиг дэмжихгүй гэвэл дахин зохион байгуулалтын асуудал руу орох байхг үй юу. Энэ бол иргэдийн сонголтын асуудал. Иргэдийн 75-аас дээш хувь нь шийдчихэж байгаа учраас бид энэ ажлыг хийж байгаа юм. Түүнээс биш, хот шийдвэр гаргахгүй. Иргэдийнхээ саналыг баталгаажуулж өгч байгаа гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.
Ш.Г: -Түүнээс гадна шинээр иргэдэд өмчлүүлэх гэж байгаа газарт чинь амины орон сууцны хороолол байгуулна гэж байгаа шүү дээ.
Б.Ц: -Хотын дарга дэд бүтэцтэй холбоно гэснийг хүмүүс шууд утгаар ойлгоод байгаа. Мөрийн хөтөлбөрт бол төлөвлөгдсөн гэр хорооллыг холбоно гэж байгаа. Тэр нь нийгмийн дэд бүтэц нь шийдэгдсэн, тухайн айл өрхийг дэд бүтцээр хангах боломжтой газар юм.
Б.Э: -Иргэдээс хаус хорооллын талаар санал ирдэг. Гэтэл инженерийн шугам, дэд бүтэц холбох гэхээр байшингуудынх нь шаардлага хангахг үй. Тэгэхээр байшингаа шинээр барих болно. Эсвэл дэд бүтцээ хашаа руугаа татаж оруулахад 10, 20 сая төгрөг шаардагдана. Энэ мэтээр нэмж мөнгө гаргах нь иргэдэд дарамт болох хандлагатай байсан учраас орон сууцаар солихыг дэмжсэн.
-Энэ том бүтээн байгуулалтын хяналтыг хэн тавих вэ?
Ш.Г: -Энэ төслийн хүрээнд Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн Удирдах хороо гэж нийслэлийн зүгээс хариуцаж буй хамгийн том бүтэц байгуулагдсан. Харин Удирдах хорооны Ажлын алба нь манай Гэр хорооллын хөгжлийн газарт харъяалагдаж буй. Энэ бүтэц бүрэлдэх үүнд нийслэлийн удирдлагууд багтсан бөгөөд чиглэл чиглэлрээр хяналтаа тавина. Манайх л гэхэд төслийн хугацаа, чанар, хэрэгжилт, иргэдийн оролцоог яаж хангах вэ гэдгийг хянана. Энэ маягаар бид хамтдаа төслийг хэрэгжүүлээд явна. Загнадаг дарга биш хамт хөтлөлц өөд гүйдэг болох гэж байгаа юм. Түүнээс гадна ажиллах хүчнээс эхлээд бүх тал дээр гүйцэтгэгчидтэйгээ хамтран ажиллана. Тухайлбал, хөдөлгөөнт хөдөлмөрийн бирж ажиллуулж, туслах ажилтан, мэргэжилтнийг богино хугацаанд бэлтгэх, зарим үед зохицуулалт хийж, дотор засал чимэглэлийг өөрсдөө хийх боломж олгоно. Бид бүх талаар хамтран ажиллахаар сайтар ойлголцсон байгаа.
С.О: -Иргэд энэ төслийн төлөвлөлт өөс эхлээд оролцож ирсэн. Өөрийнх нь газар дээр орон сууц нь яаж баригдаж, ажил хэрхэн явагдаж, угсралт, заслыг яаж хийж байгааг иргэд өөрсдөө хянах боломжтой.

 
Г.ОЮУНГЭРЭЛ, Р.ОЮУНЦЭЦЭГ