Ажлын хэсэг байгуулах тухай

2019-09-11 09:00:36

2019 оны  09 сарын 11-ний өдөр                                     Дугаар А/927                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин боловсруулж хууль санаачлагчид уламжлах ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

 

 Ахлагч

Ж.Батбаясгалан

-Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Гишүүд

Т.Гантөмөр

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

 

 

Э.Содномжамц

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

Ц.Сандаг-Очир

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/

 

Н.Батсүмбэрэл

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/

 

Б.Мөнхбат

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/

 

Ж.Алдаржавхлан

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/

 

Б.Батбямба

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга /зөвшилцсөнөөр/

 

Р.Батрагчаа

-Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх

 

Ү.Ганболд

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

 

А.Даваажаргал

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

 

Э.Ганхүү

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

 

А.Энхманлай

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

 

Б.Ууганбаяр

-Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

 

С.Энхжаргал

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

Д.Батбаатар

-Судлаач /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга

Д.Баялагцэнгэл

  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

    

      2.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

     3.Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэг хийхэд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаас тухай бүр гаргаж санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН