Ажлын хэсэг байгуулах тухай

2019-09-10 09:15:05

2019 оны 09 сарын 10-ны өдөр                                              Дугаар А/924                                 Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хооронд 2019 оны 6 дугаар сард байгуулсан “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төсөл”-ийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төлөвлөгдсөн Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд салбар хоорондын уялдаа холбоог хангаж, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан 2020 оны 3 дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН