Шар хантаазтанууд гадаадад аялна

2013-06-12 00:00:00
Нийслэлийн Хот тохижилтын газраас Тохижилт, үйлчилгээний компанийн ажилчдыг ирэх аравдугаар сараас эхлэн гадаад орнуудад аялуулахаар зэхэж байгаа аж. Ажлын амжилтаараа хамт олноо хошуучилсан ажилчдыг Хонконг, Сингапур аялуулж, урамшуулах гэнэ. Дашрамд, одоогоор ТҮК-ийн ажилчид сардаа 600-700 мянган төгрөгийн цалинтай ажилладаг байна. Ирэх 2014 оноос эхлэн цалинг дахин хангалттай хэмжээгээр нэмэхээр төлөвлөөд байгааг Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан мэдэгдэж байгаа юм.