Н.Гантөмөр: 2030 он гэхэд Улаанбаатар дэлхийн хотуудтай өрсөлдөнө

2013-06-12 00:00:00

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй нийслэлд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.

-Удаан хугацаанд ярьсны эцэст Улаанбаатар хот метротой болох нь тодорхой болж байх шиг байна. Олон орны санал ирж байхад заавал хамгийн үнэтэй саналыг сонгосон талаар ИТХ-аар нэлээд асуудал үүсгэж байсан. Энэ талаар та тайлбарлахгүй юу?

-Метро хийдэг хувийн компаниуд ч байна. Хэд хэдэн орон санал тавьсан. Улаанбаатар хотын метро Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл газар доогуур 15 метрийн гүнд явна. Тиймээс бид хамгийн түр үүнд аюулгүй, найдвартай байдлаа бодсон. Хоёрдугаарт, Япон бол техник технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлдэг орон. Япон метро өөрөө брэнд. Бас нэг давуу тал нь соронзон технологи ашиглах учраас дуу чимээ гарахгүй. Түүнээс гадна япончууд манай улсад хоёр ч том бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн. Нарны зам ашиглалтад ороод 15-16 жил болж байгаа хэрнээ нэг ч удаа эвдрээгүй, засвар үйлчилгээ хийж байгаагүй. Нарны гүүрийг мөн хүн болгон мэднэ. Энэ бүх бүтээн байгуулалт нь үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг төслийг дагаад газар дор худалдааны төв, кино театр, ресторан хоолны газар гээд бүх төрлийн үйлчилгээний газар бий болно. Тиймээс бид ЖАЙКА-гийн саналыг сонгосон. Ингэснээр Азийн Вьетнам, Камбож, Монгол гэсэн метрогүй гурван улсын тооноос бид хасагдаж байна.

-Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ. Явцын дунд техник, засварын үйлчилгээ хийх шаардлага мэдээж гарах байх. Энэ асуудлыг хэрхэн тооцоолсон бэ?

-Үүнийг менежментээр шийднэ. Нэгэнт Японы технологиор хийх учраас япончууд хяналтаа байнга тавьж, сургалт явуулна. Энэ хүрээнд 500 ажлын байр бий болох бөгөөд энэ хүмүүсийг сургаж, бэлтгэнэ. Гэхдээ япончууд харьцангуй олон жилийн баталгаа өгдөг.

-Нийслэлд энэ жил зам, барилгын бүтээн байгуулалт нэлээд хийгдэж эхэлж байна. Тухайлбал, “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэн зохион байгуулж, хурдны замуудыг тавьж байна. Гэвч бондын хөрөнгөөс багагүй мөнгө хотын замд зарцуулах нь хэр оновчтой гэж та бодож байна вэ?

-Бид иргэдийн оролцоог аливаа ажилдаа эрхэм болгож байгааг та бүхэн мэдэж байгаа. Хуучин арга барилаас илүү иргэдийн хүсэл сонирхол, санал санаачилгыг эрхэм болгож буй. Замын эдгээр байршлыг судалгаагаар иргэдийн 75-80 хувь нь дэмжсэн. Ийм хэмжээний иргэн дэмжинэ гэдэг энэ ажлыг хийхгүй бол болохгүй болжээ гэсэн үг. Үүний дагуу л бид ажлаа төлөвлөж байна шүү дээ. Ер нь зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Замаа сайн тавибал дэлгүүр хоршооноос эхлээд бүтээн байгуулалт бий болж, газар нь үнэд орж, хүмүүс тийш тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хотын төвлөрлийг сааруулах, тэлэх, хөгжихөд зам маш чухал. Бид заавал олон юм бодоод, толгойгоо гашилгаад байх шаардлага алга. Ерөөсөө хотжиж, хөгжөөд хэдэн зуун жилийг туулсан дэлхийн хотуудын түүхээс үүнийг харж болно. Тэр хотууд зайлшгүй замаа тавьж байж л хөгжсөн байдаг. Тиймээс бид нийслэлийн замын сүлжээний нэвтрэх чадварыг сайжруулах үүднээс 33 уулзварыг шинэчлэн зохион байгуулж байна. Тухайлбал, Саппоро, Дарь-Эхийн зэрэг эр зоригийн уулзварууд байна. Явган хүн гарц гарамгүй. Энэ мэт 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгоно.

-Дарь-Эх гэснээс тэр хавийн замыг дахиад засаж байгаа гэсэн. Хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдэж байгаа вэ?

-Энэ бол биднийг ажлаа хүлээж авахаас өмнө хийсэн зам. Чанар муутай болсон байна лээ. Гэхдээ бид замын хөдөлгөөнд ачаалал үүсгэхг үйгээр замаа засаж сураад байгаа. Тухайн эвдэрсэн хэсэгт нөхөөс тавьж, аятайхан болгоно. Зам тавьсан компанийн мөнгөний тодорхой хувийг хотын төсөвт авч үлдсэн байдаг. Үүнийг байгуулсан гэрээндээ зааж оруулсан байдаг юм. Тэр мөнгөөр нь засна. Хотын бодлогод нэг зүйл их алдагдсан байна. Тухайлбал, замын ажилд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтын ердөө 10 орчим хувь нь л замын арчлалт, засварт хуваарилагддаг. Зөвхөн зам ч бус, ногоон байгууламжийн хувьд тариад л орхичихдог. Бид үүнийг 35-40 хувьд хүргэж, арчлалтыг сайжруулъя гэж байгаа юм. Хот арчлалт хамгаалалт сайтай байх ёстой. Сайхан зассан замыг байнгын арчилгаатай аваад явах ёстой.

-Замын асуудал энэ жил нэлээд цэгцэрнэ гэж ойлголоо. Харин нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ жил шинээр том оврын 100 автобус оруулж ирэхээр 25 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Энэ ажил юу болсон бэ?

-Бидний барьж байгаа бодлого бол татвар төлөгчдийн мөнгөөр гадаадаас шууд худалдан авалт хийхгүй. Иргэдийн мөнгийг гаднынханд өгч байна гэсэн үг шүү дээ. Үүнийг зарим газар хорьдог юм билээ. Бид үүний оронд урьдчилгаанд тодорхой хэмжээний мөнг ө өгөөд урт удаан хугацааны зээлээр, дарамтгүй төл өх н өхц өлөөр том оврын автобус авахаар хэлэлцэж байна. Одоогоор Турк, Беларус гэсэн хоёр ч улсын Засгийн газраас санал ирээд байна. Тухайлбал, урьдчилгаа төлбөр төлөөд 500-600 орчим автобус нийлүүлэхэд бэлэн байгаа. Болж өгвөл Монголдоо угсрах, засварлах үйлчилгээг нь оруулж ирээд монгол ажилчдаар хийлгэх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх шатандаа явж байгаа.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд дэд бүтэц тавих ажил албан ёсоор эхэлсэн. Гэхдээ хаа байсан Хайлааст руу шугам татна гэдэг юу л бол гэсэн эргэлзээ иргэдийн дунд багагүй байна. Ер нь энэ ажлыг хэрхэн хийх вэ?

-“Чингис” бондын мөнгөнөөс энэ жил нийслэлд 200 орчим тэрбум төгрөг төсөвл өс өн. Үүний 87.5 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар төлөвлөсөн. Ер нь баригдаад дутуу орхисон дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл, усны асуудал, бохир ус цэвэрлэх ажлыг энэ мөнгөөр гүйцээж дуусгана. Дээр нь цахилгааны эх үүсвэр дэд өртөөнүүдийг бий болгоно. Тухайлбал, Амгалан дахь дулааны станцын нэгдүгээр блок энэ жил ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Баянхошуу, Долоон буудал орчмыг 2016 он гэхэд 200 мянга орчим хүнтэй жижиг хот болгон хөгжүүлнэ. 2010 оноос хойш явуулж чадаагүй 22-ын товчооны замыг энэ жил ашиглалтад оруулна. Суурь асфальтаа тавиад эхэлсэн. Энэ мэтчилэн олон ажлыг төл өвлөөд ажиллаж байна. Ер нь бид ажлаа аваад жил арай хүрээгүй байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард ажлаа авахад нөхцөл байдал хүнд байсан. Нэг ажил хийх гэхээр түүн шиг худлаа үлгэр байхгүй гэх жишээтэй. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийгээгүй биш хийсэн байсан. Гэхдээ 35 ам.метр газрыг нь аваад 35 сая төгрөг өөр үнэлээд 55 сая төгрөгийн үнэтэй байранд оруулаад 20 сая төгрөгийн банкны өр тавиулж иргэдийг орон сууцанд оруулсан. Нөгөө хүн нь 20 сая төгрөгийн зээлээ төлж чадахаа байхаар нь байрнаас нь хөөгөөд гаргачихсан. Үндсэндээ дээрэм хийсэн. Энэ мэтээс болоод иргэдийн итгэл алдарсан. Сүүлдээ бид бүтээн байгуулалтаас илүү засах залруулах, ухуулах ажил хийж байна. Хийх юмаа ойлгуулах гэж цаг их зардаг. Зовлон яривал их бий. Гэхдээ бид шантрахгүйгээр ажлаа явуулж байна. Хайлаастын дэд бүтэц бол асуудал биш. Та нар харж байгаарай. Бид хийчихнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нэлээн гайгүй явж байгаа гэж дүгнэж байгаа шүү.

-Бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээд ярилаа. Энэ бүхний үр дүн хэзээ гарах бол. Улаанбаатар хотын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Ер нь 2020 он гэхэд Улаанбаатар хот дэлхийн бусад томоохон хотын түвшинд очсон байна. 2030 он гэхэд бид зах зээлд өрсөлдөнө л гэж ойлгож байгаа. Тэр үед өндөр хөгжилтэй хотуудын хэмжээнд хүрч, иргэд нь хангалуун, тав тухтай амьдарна гэж төсөөлж байна. Тийм болгох хэмжээд ч төлөвлөөд ажиллаж байгаа,

 

Р.Оюунцэцэг