Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагуудад зөвлөж байна

2013-05-30 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/491 дүгээр захирамжийн дагуу ”Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” сарын аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаанд оролцож буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
 
Нэг. Зохион байгуулалтын талаар:
 
1.1. 06 дугаар сарын 01-ний  өглөөний  07.00  цагаас  өмнө  заасан  талбайд  бүрэн
байрласан байх
 
1.2. Асар майхан, хуваарьт талбайгаа тод өнгөөр чимэглэсэн байх
 
1.3. Асар майхан, лангуу тавиур нурах, цахилгааны гэмтэл зэрэг гэнэтийн ослоос урьдчилан сэргийлсэн бүх төрлийн  арга хэмжээ авсан байх
 
1.4. Хүүхдэд зориулсан хөтөлбөр гаргаж аль болох   олон   хүүхдийг оролцуулж урамшуулах
 
1.5. 11:00-12:30-ын хооронд хөгжим, өсгөгч ажиллуулахгүй байх
 
1.6. Байгууллагууд өөрийн нэр, лого бүхий хогийн  сав байрлуулах боломжтой бөгөөд үйл ажиллагаа дууссаны дараа ашигласан талбайг цэвэрлэн ТҮК-д хүлээлгэн өгнө.
 
Хоёр.  Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр
 
2.1. Эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын  дүгнэлттэй, эко бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ эрхлэх
 
2.2. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 11 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн /зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан, хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан, Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан амьд организмаас гарган авсан, “Хүнсний тухай” хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн ионжуулагч цацрагийн боловсруулалт хийснээс бусад цацрагаар бохирдсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн/  худалдахыг хориглоно.
    
Гурав. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр:
 
3.1. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш хандах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх
 
3.2. Хүүхдийн бэлгэнд  хүүхдийн оюун ухаан, сэтгэхүйг хөгжүүлэхүйц зүйл  ном, эвлүүлдэг шоо, зураг, хичээлийн хэрэглэл, оюун ухааны тоглоом зэрэг байгалийн гаралтай, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд хор нөлөөгүй эко бүтээгдэхүүн оруулах
 
3.3. Гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, байгалд хор нөлөөгүй уут, сав баглаа боодол хэрэглэх
 
3.4. Цэвэр, хоггүй орчинд үйл ажиллагаа явуулж, хуваарьт талбайдаа 1-2 ш өнгө үзэмж сайтай хогийн сав байрлуулах
 
Дөрөв. Хориглох зүйл
 
4.1.“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл  мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн, бүх төрлийн хийжүүлсэн  ундаа, чипс, цэлцэгнүүр, будаг, чихэр ихтэй ундаа, поп корн  худалдаалах
 
4.2. Барааны төвлөрсөн худалдаа явуулах
 
4.3. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хортой /тэсэрч дэлбэрэх, хурц үзүүр, зүүтэй тоглоом/ бараа бүтээгдэхүүн худалдах, түүгээр үйлчилгээ явуулах, урамшуулахыг хориглоно.
 
4.4. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцна. 

Оролцох аж ахуйн нэгжүүдийн нэрс:

ААН-ийн нэр
1 Мах импекс ХХК
2 Мон сүү ХХК
 
3 Тесо трейд ХХК
4 Сүү ХК
5 Номадс  фүүд энд беверажис ХХК-түргэн хоол
6 Шорлог хаус ХХК
7 Номин холдинг ХХК
8 Итали зайрмаг ХХК
9 Витафит ХХК
10 Эм Ти Эс  агро ХХК-жимс, жимсгэнэ
11 АПУ ХК
12 Боса ХХК
13 Сити  гастро ХХК-хот дог
14 Бадман дэлгэрэх ХХК- мөстэй ундаа жүүс
15 Атар өргөө ХК
16 Эвридэй  интернэшнл ХХК
17 MCS Кока кола ХХК