Хүүхдүүдэд зориулсан соёл урлагийн хөтөлбөр

2013-05-29 00:00:00
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хүүхдийн баяр удахгүй тохиох гэж байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах гэж хүүхдийн парк орж, бэлэг авч өгөхөөс хэтэрдэггүй. Тэгвэл энэ жилийн хувьд хүүхэд багачуудад зориулсан олон үзвэр үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулагдах юм. Хүүхэд багачуудын очих дуртай газрын нэг Үндэсний соёл амралтын хүрээлэнд Бонгын шоу, хөгжим бүжгийн үзүүлбэр, хүүхэлдэйн театрын тоглолтуудыг бүх насны хүүхдүүдэд зориулан тоглох юм. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 5-р сарын 31-ээс 6-р сарын 2-ны өдрүүдэд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн шилдэг драмын жүжиг,  Хүүхэлдэйн театрт 6-р сарын 1-ний өдөр 13:00, 16:00 цагуудаас Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”, “Лусын хааны охид” жүжгүүд, Улаанбаатар паласт 6-р сарын 1-ний өдрийн 14:00, 19:00 цагт “Дэлхийн илбэ- Монголд”, “Ben Murphy /Las Vegas/ -ийн шоу, “Royal танхим”-д – 12:00, 16:00, 18:00 цагт Хүүхдийн баярын тоглолтууд болох юм байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 5-р сарын 25-30-ны өдрийн 15:00-17:00, 17:00-19:00 “Шидэт торх” ТББ-ын Хүүхдийн жүжиг тоглогдох бөгөөд 5-р сарын 30-аас 6-р сарын 2-ны өдрүүдийн 12:00-14.00, 14:00-16:00 цагт “МАСК” продакшн ”Буратино” хүүхдийн жүжгийг тавих гэж байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 6-р сарын 1-ний 17:00 цагт Сонгодог концерт, 6-р сарын 2-ны өдрийн 17:00 цагт Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет тоглогдох юм. Монголын Үндэсний циркэд 5-р сарын 25-30-ны өдөр, 6-р сарын 1- 3-ны өдрүүдэд 14:00, 18:00 цагт “Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд” тоглолт болно. Мөн ”Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид 5-10 насны багачууддаа зориулан “Янзган хүрээ” мюзикль, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз”  адал явдалт жүжгүүдийг, 11-16 насныханд “Мөрөөдлийн үзэг” “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-31-нд тоглох юм. Энэ тасалбараараа  Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20, Оюун ухааны олон улсын музей болон “Сантис” сургалтын төвийн зуны сургалт, Сэтгэл судлалын үндэсний төв, “Боломж дандаа чиний гарт” сургалт, Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэнгийн зуны сургалтуудад тус тус 10 хувийн хөнгөлөлт эдэлж, “Скайтел” компанийн D20 үйлчилгээнд сугалаа сугалах эрх авах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.