6 сарын 1-нд хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчино

2013-05-28 00:00:00
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Тээврийн газар, Монголын сурагчдын холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Инээмсэглэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Нийтийн тээврийн  мөнгө хураагч, жолооч нар бяцхан хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлж,  6-р сарын 1-ний өдөр 16 нас хүртэлх  хүүхдүүдийг  нийтийн тээврээр үнэгүй зорчуулна. Мөн хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах  “Инээмсэглэдэг автобус” арга хэмжээг 6-р сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд  хүүхдүүд өөрсдөө үнэлгээ өгч, “Инээмсэглэдэг автобус”-ын шалгаруулах юм. Хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд “Үнэлгээ” өгнө. Мөн хүүхдүүд автобусны “Инээмсэглэдэг автобус”-ны жолооч, кондукторуудад өөрсдийн гараар хийсэн дурсгалын зүйлийг бэлэглэх боломжтой юм гэж Нийслэлийн  Тээврийн газраас мэдээллээ.