Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай

2013-03-25 00:00:00
2013 оны 03 сарын 25 өдөр                                           дугаар А/322                                               Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийн дээврийн болон зам талбайн усыг авто замын ус зайлуулах төв шугам, үерийн хамгаалалтын далан сувгаар зайлуулах техникийн нөхцөл олгох зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
 
2.Техникийн нөхцөл олгох ажлын үр дүнг нэгтгэн дүгнэх, зөвлөлийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосугай.
 
3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогодуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 646 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 
 
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
               САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
               АСУУДАЛ ХАРИУЦСАН
               ОРЛОГЧ                                              Н.БАТАА