Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                            дугаар А/305                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжаар улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын арын Хасбаатарын гудамжны 2,3 км авто замын трасст орсон иргэн Мөнх-Очирын Чулуунбатын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталсугай.
 
2.Иргэн М.Чулуунбатад 299 782 000 /хоёр зуун ерэн есөн сая долоон зуун наян хоёр мянга/ төгрөгийн нөхөх олговрын гэрээнд заасан хугацаанд 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3. Иргэний эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговртойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэнтэй тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/622 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
5.Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ