Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                             дугаар А/288                                            Улаанбаатар хот
   
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
 Нэг. Идрэнконс ХХК-д Баянгол дүүргийн 15 дугаар хороо, ЭНЭШТөвийн замын баруун талд, орон сууцны хороолол дотор орон сууцны зориулалтаар 600 м2 газрыг нийтийн эдэлбэрийн газрын гудамж, хүүхдийн тоглоомын талбайд  эзэмшүүлсэн байх тул  Баянгол дүүргийн Засаг даргын  2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/180 дугаар захирамжийн ”Идрэнконс” ХХК-д, уг газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн ”Идрэнконс” ХХК-д, газар эзэмших эрхийн гэрчилгээг Русский констракшн ХХК-д  шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 474 дугаар захирамжийн “Русский констракшн” ХХК-д  холбогдох   заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ