Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                          дугаар А/286                                               Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 12 дугаар  зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Дэжээлинзул ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр  хороо 1-р хороолол 14-р байрны урд талд орон сууцны зориулалтаар 1685 мІ газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэр газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/71 дүгээр захирамжийн Дэжээлинзул ХХК-д, уг газрын эзэмших эрхийг баталгаажуулсан  нийслэлийн  Засаг даргын  2004 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 455 дугаар захирамжийн Дэжээлинзул ХХК-д,  газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 331 дүгээр захирамжийн  “Дэжээлинзул” ХХК-д холбогдох  заалтыг тус тус  хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ