Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                            дугаар А/276                                              Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6.г, “Газрын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Иргэн Т.Цэрэндагвад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхоны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 432 м2 газрыг нийтийн эдэлбэрийн зам талбайд барилга, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн, тухайн орчны газар эзэмшигчдээс газрын эрхийг хүчингүй болгуулах талаар удаа дараа  гомдол гаргасан  байх тул нийслэлийн Засаг даргын  2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 520 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжийн иргэн Т.Цэрэндагвад холбогдох  заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
           
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ