Нийслэлийн удирдах ажилтнууд “Төрийн албаны стандарт” сэдэвт сургалтад хамрагдлаа

2013-03-20 00:00:00
Нийслэлийн Засаг дарга 03 сарын 11-ний өдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдах ажилтнуудын бичиг хэргийн хөтлөлтийг  сайжруулж, стандартыг чанд мөрдүүлэхийг үүрэг болгосон. Үүний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл, Нийслэлийн Архивын газартай  хамтран Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн ажлын албаны харъяа байгууллагуудын удирдах ажилтнуудад “Төрийн албаны стандарт” сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнууд Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой стандарт заавар, журмууд, Төрийн албаны мэргэжлийн шалгалт, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, Удирдах ажилтны сонгон шалгаруулалт, эрх зүйн зохицуулалтын талаар нэгдмэл ойлголттой болж, цаашлаад төрийн албыг  үр дүнтэй удирдан хэрэгжүүлэхэд түлхэц өгөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.