Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                                дугаар А/206                                         Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 56 дугаар зүйлийн 56.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Номхон далайн гүүр ХХК-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны хойд талд үйлчилгээний зориулалтаар 305 мІ газрыг Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж дэд бүтцийн хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд эзэмшүүлсэн байх тул  нийслэлийн Засаг даргын  1999 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/72 дугаар захирамжийн Номхон далайн гүүр ХХК-д, уг хууль зөрчиж олгосон газрын эрхийг иргэн М.Гочигт шилжүүлсэн  нийслэлийн  Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 817 дугаар захирамжийн иргэн М.Гончигт холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ