Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав

2013-03-18 00:00:00
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд идэвх зүтгэлтэй алба хааж байгаа болон орон нутагт батлан хамгаалах бодлого, цэргийн шинэчлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллаж байгаа зарим хүмүүст  НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд нар шагнал гардууллаа.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа М.Баянмөнхийг  НИТХ-ын Хүндэт үнэмлэхээр, нийслэлийн Засаг даргын захирамжаар Д.Байгаль,  С.Хишигтогтох  нарыг Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  Жуух бичгээр Ц.Анхбаяр, Ж.Гантулга  О.Мөнхжаргал, А.Бумчумаа нарыг тус тус шагналаа гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.