С.Анхбаярыг ажилд томилох тухай

2013-03-06 00:00:00
2013 оны 03 сарын 06 өдөр                                                дугаар Б/59                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Боловсролын газраас 2011 оны 2 дугаар сард зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 166 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Сүхбатын Анхбаярыг 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай.
 
2. С.Анхбаяртай  хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд, үр дүнгийн гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд тус тус үүрэг болгосугай.
 
3.С.Анхбаярыг мэргэжил арга зүйн болон захиргааны удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
            ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА