Санхүүжилтийн эрх шилжүүлэх тухай

2013-03-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн 2013 оны төсөвт батлагдсан Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн үнийн зөрүүнд олгох 399 197 400 /гурван зуун ерэн есөн сая нэг зуун ерэн долоон мянга дөрвөн зуун/  төгрөгийг ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн, батлагдсан хуваарийн дагуу “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт санхүүжүүлэхийг нийслэлийн Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-д зөвшөөрсүгэй.

2. Үртсэн шахмал түлшний үнийн зөрүүнд олгох санхүүжилтийг гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т  даалгасугай.

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА