Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах

2013-03-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 , 11,3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд  амьдарч байгаад 18 нас хүрсэн өнчин, асран хамгаалагчгүй,  орон гэргүй, ажил мэргэжилгүй төрөөс зайлшгүй анхаарал шаардсан залуучуудыг амьдралд бэлтгэн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2-ын  хүрээнд Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан барилгыг  ашиглалтанд хүлээн авч байгаатай  холбогдуулан НЗД-н дэргэдэх  “Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв”-д зохион байгуулалтын өөрчлөлт оруулж “Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн  тусгай цогцолбор”  болгон  өөрчилсүгэй.

2. Зохион байгуулалтын өөрчлөлт орж  байгаатай  холбогдуулан тус байгууллагын  дүрмийг   нэгдүгээр,  бүтэц орон тооны  дээд хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай

3. Дүрмээр  хүлээсэн үүргээ  бүрэн хэрэгжүүлэх, шинээр батлагдсан орон тооны хязгаарт  багтаан  албан хаагчдыг томилох  цалин нэмэгдлийг  зохихи журмын дагуу тогтоож  ажиллахыг  Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор  /Б.Лхамсүрэн/ -т  даалгасугай.

4. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын  08-ны өдрийн 121 дүгээр захирамжийн  хоёрдугаар  заалтын “ ур чадварын” гэсэн  үгийг  “төрийн албанд ажилласан хугацааны “  гэж өөрчилсүгэй.

5. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны “Дүрэм, бүтэц  орон тоо, стратеги төлөвлөгөө батлах тухай“ 850 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай

 

                 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА