Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь 2011 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолуудыг тохижуулах

2011-04-06 00:00:00

Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь 2011 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолуудыг тохижуулах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

Ажлын нэр

Багц 1.

Дэнжийн 1000-ийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга, байгууламжийн ажил /ДАЭЗТ-2011/01Д/

Багц 2.

Шархадны автобусны эцсийн зогсоолын үйлчилгээний барилга, байгууламжийн ажил /ШАЭЗТ-2011/01Ш/

Багц 3.

Баянхошууны автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга, байгууламжийн ажилЯа /БАЭЗТ-2011/01Б/

Багц 4.

Улиастайн автобусны эцсийн зогсоолын үйлчилгээний барилга, байгууламжийн ажил /УАЭЗТ-2011/01У/

Багц 5.

Нисэхийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн ажил /НАЭЗТ-2011/01Н/


Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг 100,000 / зуун мянган / төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 05 дугаар сарын 06ы өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 6 давхар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  604 тоот  хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 05 дугаар сарын 06–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.
 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Мөн тендерийн баримт бичгийн үнийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд шилжүүлж ирнэ.
 

Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 11 давхарын 9 тоот өрөө. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Нийтийн тээврийн газар Утас: 318931 Факс-976-327968