Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь 2011 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолуудыг тохижуулах

2011-05-13 00:00:00

Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь 2011 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны эцсийн зогсоолуудыг тохижуулах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.


№ Ажлын нэр
Багц 1. Дэнжийн 1000-ийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга, байгууламжийн ажил /ДАЭЗТ-2011/01Д/
Багц 5. Нисэхийн автобусны эцсийн зогсоолын орчны зам, талбайн өргөтгөл, шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн ажил /НАЭЗТ-2011/01Н/


Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг 100,000 / зуун мянган / төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1.5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 11 давхарын 8 тоот өрөө. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийтийн тээврийн газрын хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 06 дугаар сарын 13–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Мөн тендерийн баримт бичгийн үнийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд шилжүүлж ирнэ.


Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, 11 давхарын 8 тоот өрөө. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Нийтийн тээврийн газар Утас: 327259, 318931 Факс-976-327968