“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай

2013-02-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “а”,”в”, 29.2 дахь заалт болон, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Төслийн нэгж байгуулах тухай” 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын  шинэчилсэн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц орон тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын шинэчлэн батлагдсан орон тоо бүтэц үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилтыг  жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-д даалгасугай.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 323 дугаар захирамжийн Хоёр, Гурав, Дөрөв дүгээр заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ