Зөвлөгөөн зохион байгуулах тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, үйлдвэржилтийг дэмжих, нийслэлийн онцлогт тохирсон эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор 2013-2016 онд Нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгасан ажлын хүрээнд нийслэлийн “Үйлдвэр, хөдөө аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

2.Зөвлөгөөн зохион байгуулахад шаардагдах 2 990 000 /Хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар  /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ