“Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай

2013-01-30 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хооронд  2013-2016 онд хамтран ажиллахаар байгуулсан “Санамж бичиг”-ийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:                    

1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабтай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний жагсаалч хамт олныг шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, уралдааны болзлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ