П.Наранцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай

2012-12-26 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Пүрэвжавын Наранцэцэгийг эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлөгдөхөөр гаргасан өргөдлийн дагуу нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын үүрэгт ажлаас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс чөлөөлсүгэй.

2. П.Наранцэцэгт албан тушаалын 3 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгож,  амралтын болон холбогдох бусад тооцоо хийхийг  нийслэлийн Нийтийн тээврийн газрын ерөнхий нягтлан бодогч Ө.Цэндмаад зөвшөөрсүгэй.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ