Мэдээллийн технологийн судалгаа шинжилгээний төслийн баг байгуулах тухай

2012-12-25 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нийслэлийн хотын хөгжилд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Smart city” төслийн судалгаа шинжилгээ хийж, төсөл боловсруулан, ажлыг эхлүүлэх үүрэг бүхий   “Smart city” төслийн багийг байгуулж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн  технологийн газар /Б.Бат-Өлзий/-т даалгасугай.

            2.Төслийн багт 2 сарын хугацаатай ажлын даалгавар гарган өгч, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, гүйцэтгэлийг хүлээн авч ажиллахыг Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т даалгасугай.

            3.Төслийн багийн үйл ажиллагааны зардлын төсвийг хавсралтаар баталсугай.

            4.Мэдээллийн технологийн судалгаа, шинжилгээний багийн үйл ажиллагааг удирдлагаар ханган, хяналт тавьж, шаардагдах зардлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР                                                

ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ