Дэмжлэг үзүүлэх тухай

2012-12-21 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн      ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Их Эзэн Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд Хөгжим бүжгийн Коллежоос санаачлан Монгол Улсын Төрийн шагналт, Урлагын гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахад 7.000.000 /долоон сая/ төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй.

            2.Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/, санхүүжилт олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ