БНСУ-д томилон ажиллуулах тухай

2012-12-21 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3, 33.4, 34.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн  “Хөрөнгө гаргах тухай” А/539 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа болон зөрчил гаргасан автомашиныг ачиж зөөвөрлөх тусгай зориулалтын автомашин худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хуулийн дагуу нээлтэй тендер 2 удаа, шууд гэрээ байгуулах аргыг 1 удаа зохион байгуулсан боловч хүчингүй болсон тул автомашин худалдан авах асуудлыг газар дээр нь судлах 2 мэргэжилтэнг томилон ажиллуулахыг Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т даалгасугай.

2. Томилолтоор ажиллах мэргэжилтнүүдийн гадаад болон дотоод тээвэр, буудлын зардал, холбогдох зам хоногийн  3,713,200,00 /гурван сая долоон зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийн зардлыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуунд/-д зөвшөөрсүгэй.

  3.Томилолтоор ажиллах 2 мэргэжилтний удирдамжийг баталж, захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.

 

 

 

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ