“1000 эргүүл-2” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2017-04-25 14:53:35

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан юм. Иймд дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан “1000 эргүүл-2” арга хэмжээг эхлүүллээ. Энэ удаад Хууль сахиулахын их сургуультай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан “1000 Эргүүл-2” ажиллуулж байна. Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1000 сонсогч хамтран 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.