Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхааруулж байна

2017-04-24 16:40:27

Гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай  гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байгаа тул иргэд та бүхнийг хаяг шошгыг сайн харж авахыг зөвлөж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.