Захирагчийн харьяа газруудын дотоод ажилд “ХЯНАН ЗААВАРЛАХ-ЗӨВЛӨН ТУСЛАХ” үйл ажиллагаа явуулж эхэллээ

2017-04-14 16:48:12

Захирагчийн харьяа газруудын дотоод ажлын хэрэгжилтэд хянан зааварлах,  зөвлөн туслах ажлыг явуулах замаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж,  чиглэл өгөх зорилго бүхий Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд ажиллаж эхэллээ. Энэхүү ажил нь Аудит, дотоод хяналтын хэлтсээс алба,  харьяа газруудад 2017 онд явуулах, дотоод хяналт, хяналт шинжилгээ,  үнэлгээний ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болно.

Захирагчийн харьяа газруудын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилт, бодлогын зорилт, тэдгээрийн төлөвлөлт, тайлагналт болон архив, албан хэрэг хөтлөлт, дотоод ажлын хэрэгжилтийн байдалтай танилцан,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх,  илэрсэн алдаа дутагдлуудыг арилгуулах  зорилготой юм. Мөн 2017 оны 01  дүгээр сард нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу харьяа газруудын 2016 оны үйл ажиллагааны үр дүн, дүрмээр хүлээсэн үүрэг,  үр дүнгийн гэрээний биелэлтэд холбогдох журмын дагуу явуулсан “Шалган-зааварлах”  ажлын мөрөөр өгсөн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавьж, зохих зөвлөмж өгч ажиллах юм. Уг ажлыг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу 2017 оны 04  дүгээр сард багтаан явуулах бөгөөд байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилт үр дүнг тооцон ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.