Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна

2017-03-28 14:29:50

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "MKIT" сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулж, онц, сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна 6 төрлийн нарийн мэргэшлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм. Мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх, иргэдийг оффисын программууд болон интернет орчинд ажиллуулж сургах зорилго тавин  ажиллаж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулагдаж буй “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний эхний ээлжийн сургалтыг ирэх сарын  27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд даваа, лхагва, баасан гаригт  18:30-19:50 цагуудад үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтын талаарх мэдээллийг https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/, (/www.facebook.com/mkitcenter/) пэйж болон 70122999  утсаар  лавлах боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.