“Хүнсчдийн алдар-2017” спортын наадам боллоо

2017-03-24 12:28:57

“Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр”-ийг тохиолдуудан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын хүнсчдийн холбооноос “Хүнсчдийн алдар-2017” спортын наадамыг зохион байгуулж нийт 18 томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорьлоо.

Мөн Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх Талх, гурилан  бүтээгдэхүүн болон бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран хүнсний салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор бялуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд “Бялуу чимэглэх туршлага солилцох уралдаан”-ыг зохион байгууллаа. Уг уралдаанд “Жүр үр” ХХК, “Мон кек” ХХК, “Батбайгаль” ХХК, “Мөнх ундармал” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК болон Технологийн дээд сургуулийн багш нар фондант ашиглан бялуу чимэглэх, амлтаг кремээр бялуу чимэглэх 2 төрлөөр оролцож нийлбэр оноогоор тэргүүн байрыг “Жүр үр” ХХК, хоёрдугаар байрыг Хүнсний технологийн дээд сургуулийн багш нарын баг, гуравдугаар байрыг “Батбайгаль” ХХК эзэллээ.

Харин “Гэрийн даалгавар” төрөлд тэргүүн байрыг “Тэнгэрийн хишиг” ХХК, хоёрдугаар байрыг “Жүр үр” ХХК, гуравдугаар байрыг “Мөнх ундармал” ХХК эзэллээ.

Салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан “Мөнх ундармал” ХХК-ийн захирал Р.Сугарсүрэн, “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн захирал У.Орхон, Технологийн дээд сургуулийн захирал Р.Дарьхүү нарыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа гэж НЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.