Багануур дүүргийн зөөгч нарт сургалт зохион байгууллаа

2017-02-08 16:27:59

Монголын Тогооч нарын холбоо, Багануур дүүргийн Тогооч нарын холбоо, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүрэгт үйлчилгээ явуулдаг зоогийн газрын зөөгч нарыг сургалтанд хамрууллаа. Зөөгч нарт мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, ажил, үйлчилгээний чанар, харилцааны соёлыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах шаардлагыг хангуулах, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхэд туслах, дэмжих зорилго бүхий сургалтад 3 хүн хамрагджээ. Сургалтад Монголын Тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал доктор С.Нарангэрэл “Гүн шим” төвийн тэргүүн, Монголын Хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэхүү, Технологийн дээд сургуулийн багш, доцент Монголын Улсын мастер тогооч Б.Оюунцэцэг, Багануур дүүргийн Тогооч нарын холбооны дарга, Монгол Улсын мастер тогооч Г.Пагмадулам, нийслэлийн МХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү нар Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн ирээдүйн чиг хандлага, салбарын үйл ажиллагааг зохицуулахтай холбогдон гарсан эрхзүйн баримт бичиг, хоолны газрын стандартыг хэрэгжүүлэх арга зам, Хоол, хүнсний аюулгүй байдал, зөв зохистой хооллолтын үндэс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын тогтолцоо, эрсдлийн хяналт, илэрсэн зөрчлийг арилгах арга зам, үйлчилгээний ажиллагсдад тавигдах шаардлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, зохих мэдээллийг өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.