Агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо

2017-02-08 13:56:15

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Агаарын бохирдлыг бууруулах талаар” хэлэлцүүлгийг “Мон Ватт” ХХК-тай хамтран 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамаарах Сонгинохайрхан дүүргийн 2-11, 19, 23-28, 30, 31 дүгээр хороодын Засаг дарга, хэлтсийн ахлагч нараас бүрдсэн 130 гаруй албан хаагч оролцлоо. Иргэдийн цахилгаан хэрэглээний шөнийн тарифыг хөнгөлж байгаа нь цахилгаан халаагуур хэрэглэгчдийн амьдралд бодитой нөлөөлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Мөн цахилгаан халаагуурыг зээлээр олгох боломж нөхцлийг бүрдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, эрчим хүчний бусад эх үүсвэрийн хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн юм гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.