“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобусыг явуулж эхэллээ

2017-02-07 11:50:44

“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас  ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна.  Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.